logo
MongolianEnglish (United Kingdom)

Бидний тухай

Радком ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд доорхи чиглэлүүдээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.

  1. Радио электроникийн бараа, багаж хэрэгслийг импортлох, худалдаалах.
  2. Холбооны болон радио электроникийн бүтээгдэхүүнийг оношлох, засварлах.
  3. Богино, хэт богино долгионы радиостанцууд,Радио Релейны станцуудыг суурилуулах,тохируулах, засвар үйлчилгээ хийх.
  4. Аж ахуйн нэгж байгууллагуудын радио холбооны байдалд зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

Тус компани нь дэлхийд алдартай доорхи брэндүүдийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчаар ажилладаг.

DIAMOND ANTENNA CORPORATION

VERTEX STANDARD LIMITED

CODAN LIMITED

MOTOROLA

ALINCO

IRIDIUM

Радком ХХК нь 200 гаруй байгууллагуудтай болон иргэдтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд богино долгионы 500 гаруй , хэт богино долгионы 1800 гаруй доорхи төрлүүдийн радио станцууд, төхөөрөмжүүдийг нийлүүлэн хэрэглэгчдийг шуурхай холбоогоор ханган ажиллаж ирсэн.

Радио Релейны станц

Богино долгионы суурин , машины станц

Хэт богино долгионы гар станц

Хэт богино долгионы суурин, машины станц

Сансрын холбооны гар утас

Хэт богино долгионы дахин дамжуулагч станц

Нисэхийн долгионы радио станц

Байршил тодорхойлогч GPS

Тоон радио релейны радио станц, компьютер ашиглан алсын зайд тоон мэдээлэл солилцох туршилтыг амжилттай туршин хэрэгжүүлсний үр дүнд орчин үеийн шинэ төрлүүд болох DMR,Packet, Amtor, RTTY,Е-майл төрлүүдэд зарим байгууллагууд мэдээллээ он- лайн горимд өдөр тутам солилцож байна.

Онцгой байдлын албаны байгууллагууд, Зэвсэгт хүчин, Цагдаа болон зам тээвэр, аялал жуулчлалын байгууллагууд, хамгаалалтын алба, геологи хайгуул, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд , НҮБ-ын суурин төлөөлөгчдийн газар түүний харьяа газрууд зэрэг олон арван байгууллагуудад манай байнгын харилцагчид байдаг.

Тус компани нь манай орны томоохон бүтээн байгуулалтууд болох Оюу Толгойн орд орчны хайгуул шинжилгээний ажил, Бороо гоулд компаний Их даширийн хөндий дахь олдворлолтын ажил, Овоот толгой, Таван толгой дахь нүүрсний ил уурхай,Эрдэнэ сант-Арвайхээр, Дархан-Алтанбулаг, Налайх -Чойрын замын төслүүд, Иргэний нисэхийн төслүүд, Цэргийн болон хүчний байгууллагуудын дотоодын болон салбар хоорондын холбоожуулах ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн ирсэн.

Манай компаний нийлүүлдэг CODAN болон ALINCO, VERTEX-STANDARD пүүсийн радио станцуудын зарим загварууд нь Олон улсын цэргийн стандартын MIL-STD-810/ цохилт, чичиргээ,өндөр нам даралт, өндөр нам темперарур, тоос,чийг/ тусгай хэрэглээний IP54 ,IP55, IP57, IS шаардлага хангасан, нууцлалын хэд хэдэн түвшинд ажиллах боломжтой тусгай зориулалтын радио станцууд байдаг.

Радком ХХК нь 1-3 жилийн хугацаатай баталгаат засварын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ хугацаанд өөрийн худалдаалагдсан бүх тоног төхөөрөмжүүдэд тохиргоо, засвар үйлчилгээг өөрийн засварын газарт тогтмол үйлчилгээ үзүүлдэг.

project12

МАНАЙ ХАРИЛЦАГЧИД

Батлан Хамгаалах Яам Геокад ХХК
Цагдаагийн Ерөнхий Газар Гранд Пауэр ХХК
Онцгой Байдлын Ерөнхий Газар ЧИВОЛИ ХХК
Иргэний Нисэхийн Ерөнхий Газар АРЖ Капитал ХХК
МИАТ ХК Хэт Моторс ХХК
Чингис Зочид Буудал Хурдны зам ХХК
Гадаад Явдлын Яам АЗЗАН ХК
Төрийн ёслолын Алба Моннис Проперти ХХК
Улаанбаатар Дулааны Сүлжээ ХК Моннис интернэйшнл ХХК
Дархан ЗамТээврийн газар QGX LLC
Эрдэнэт үйлдвэр LEIGHTON ASIA LLC
Эрдэнэт Дулааны станц МОННИС МОТОРС ХХК
Дархан Дулааны станц Орбитнэт ХХК
4-р цахилгаан станц Таван толгой Х
Дорнод Дулааны Станц Шарын Гол ХК
Авлигатай тэмцэх газар Буман ложистик ХХК
УБТЗ ХК Глобал майнинг ХХК
Зэвсэгт Хүчний Жанжин Штаб MCS International LLC
НҮБ Суурин Төлөөлөгчийн Газар MCS Electronics LLC
UNICEF Олон Улсын Хүүхдийн байгуулага VAYAGER GOLD LLC
UNFPA Олон Улсын Хүн амын Сан ОЮУ ТОЛГОЙ ХХК
WHO Дэлхийн Эрүүл Мэндийн байгуулага Саус Гоби Сэндс ХХК
ADRA АДРА Олон Улсын байгуулага Шанд Ундарга ХХК
Дэлхийн Зөн Олон Улсын байгуулага Мажор Дриллинг ХХК
Хаан Палас ХХК Хүннү Коал ХХК
Занаду Экплорэр ХХ Мөнх Ноён суврага ХХК
Бласт ХХК Haranga Iron LLC
Алтан Аураг ХХК Hunnu Resources LLC
Геосан ХХ Зүнма ХХК


Оюу Толгой төслийн 2013 оны 4 дүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгчээр РАДКОМ ХХК шалгарлаа.

 


ОЮУ ТОЛГОЙ ХХК
 

CODAN БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО СТАНЦ

САНСРЫН ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ

БОГИНО БОЛОН ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ АНТЕН

КАТАЛОГ